Библийн Хичээл

Даниел ном бидэнд юу хэлж байна вэ?

Бид анхны Библийн хичээлээрээ Хотын Сүмийн пастор Д.Сувдтай Даниел номоор ярилцлаа.

Христийг мэндлэхээс таван зуу орчим жилийн өмнө Бурхан Даниел, Эзэний анхны болоод хоёр дахь ирэлтийг, дэлхийн төгсгөлийн өдрүүдийг харуулжээ. Даниел ном бол өнөөгийн итгэгч бидэнд зайлшгүй тайлагдах учиртай сүнслэг нууцуудын нэг юм. Та Библиэ гаргаад, Ариун Сүнсэнд өөрийгөө нээж, бидэнтэй хамт Даниел номыг судлаарай.

Pastor D.Suvd & S.Mandukhai Book of Daniel. Bible Teaching

Хөшигний Цаана. Илчлэлт Ном

“Би замдаа гарсан. Удахгүй очно. Өөрт байгаагаа тас зуур. Хэн нэгэн чамайг сатааруулж, титмийг чинь хулгайлах вий.

Ялагчийг Би, Бурханы Ариун Газрын багана болгож дээр нь чиний нэрсийг, Миний Бурханы Нэр, Бурханы Хотын Нэр-Тэнгэрээс буух шинэ Иерусалем, болон Өөрийн шинэ Нэрийг бичиж, мөнх хүндлэлийн суудалд өргөмжилнө.”

Ариун Сүнс танд Есүсийн Илчлэлтийн энэ номыг нээх болтугай!

Pastor D.Suvd & S.Mandukhai Revelation. Bible Teaching

Аврагчийн Түүх. Матай Ном

Бослого, дарлал, үймээн самуун ба зовлонгийн дунд бидний Хаан мэндэлжээ. Тухайн үеийн Израилын нийгэм, улс төрийн байдал ороо бусгаа, ард түмэн өөрсдийг нь энэ зовлонгоос (Ромын дарлалаас) аврах Мессаиа, Давидын удмаас төрөх ялгуулсан хааныг тэсч ядан хүлээж байв. Бурхан яг тэр цагт Өөрийн Мессаиаг илгээжээ. Энэ хичээлээр бид Аврагчийн мэндэлсэн түүх, тэнгэр элч нар болон баптисм хүртээгч Иоханы авралын ажилд гүйцэтгэсэн үүрэг, Есүсийн уулан дээрх сургаал, Загалмайн ажил ба Агуу Захирамжийн талаар ярилцлаа.

Pastor D.Suvd & S.Mandukhai Gospel of Matthew. Bible Teaching

Үг, Гэрэл ба Амь. Иохан Ном

Бүхнээс түрүүнд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан бөгөө, Үг нь Өөрөө Бурхан байв. Тэр эхнээсээ Бурхантай байсан. Одоо ч, өнө мөнхөд ч Бурхантай байна. Бүгд Түүгээр бий болж, Түүгээр орших болсон. Оршин буй зүйлсийн дунд Түүнээс ангид бий болсон ганц ч зүйл үгүй. Түүний дотор амь байв. Тэрхүү амь нь хүмүүний Гэрэл байлаа. Тэр Гэрэл харанхуйд гэрэлтэд харанхуй түүнийг ойлгосонгүй, бөхөөж чадсангүй, эрхшээж чадсангүй, өөртөө уусгаж чадсангүй.

Иохан номын Библи судлалаар бид сүнсээр дахин төрөх, Мосегийн хууль ба Есүс, мөн Бурханы өршөөл гэсэн сэдвүүдээр ярилцлаа.

Pastor Suvd & Mandukhai Gospel of John

Ариун Сүнс Ирэхэд...

Эзэнийг би өмнөө үргэлж хардаг.

Тэр миний баруун гар талд байх тул би ганхахгүй.

Тиймээс зүрх минь баясаж, хэл маань жаргалтайгаар дуулдаг.

Бүр чухал нь, бие маань ч хүртэл найдвар дотор амьдардаг.

Учир нь та намайг мартахгүй. Үхэгсдийн оронд сэтгэлийг минь орхихгүй.

Өөрийн ариун нэгнийг та ялзруулахгүй.

Та надад амьдралын замуудыг мэдүүлж, оршихуйнхаа баяр баяслаар намайг дүүргэсэн

Pastor Suvd & Mandukhai Acts

Сайн үйлсээр биш ч, сайн үйлсийн төлөө…

Дотор минь ажилладаг агуу хүчээрээ бидний гуйж, бодож чадахаас ч илүү, хэмжээлшгүй ихийг гүйцэлдүүлэх чадалтай Бурханд бүх алдар нь байг. Чуулган дотор, Христ Есүсээр дамжуулан, үеийн үед, үүрд мөнхөд Түүнд алдар нь байг! Амен

Pastor Suvd & Mandukhai Ephesians

Эрх чөлөөний онол

Галатын чуулгануудад бичсэн Паулын захидлыг эрх чөлөөний онол гэлтэй. Гэхдээ улс төрийн, эвсэл хувь хүний биш. Христэд итгэсэн учраас, Бурханы Христийн амиар бидэнд худалдан авч өгсөн сүнсний эрх чөлөөний маргашгүй үнэнийг Паул энд мэдүүлжээ. Зөвхөн мэдүүлээд зогсохгүй, тэрхүү үнэнээс өчүүхэн төдий хазайх нь биднийг боолчлолын буулгад буцаагаад оруулдгийг Паул бидэнд ятгаж, сэнхрүүлж, зэмлэн байж энд тайлбарласан аж.

Pastor Suvd & Mandukhai Galatians

Галат Ном

Орчуулга Татаж Авах