Your word is a lamp to my feet and a light to my path
-

Даниел Ном. Библийн Хичээл
-

Илчлэлт. Библийн Хичээл
-

Матай Ном. Библийн Хичээл
-

Иохан Ном. Библийн Хичээл
-

Үйлс Ном. Библийн Хичээл
Сайн үйлсээр биш ч, сайн үйлсийн төлөө…
“Давжаа биетэй, майга хөлтэй, халзан, хоёр хөмсөг нь хоорондоо нийлсэн, сонин харцтайн дээр гар нь их ширүүн, барзгар”. Паулын гадаад байдлын талаар дурдсан ганцхан олдвор бичигт түүнийг ингэж дүрсэлжээ. Нэр нь хүртэл “Жижигхэн” гэсэн утгатай. Бурхан гадаад үзэмжийг хардаггүй гэдгээ дахин нэг удаа баталж, өнөөдөр бид түүний бичсэн захидлуудыг эрднэс хайж буй эрэлчид мэт эргүүлэн тойруулан, ахин дахин уншиж сууна.
Итгэгчдийн дунд хамгийн “алдартай” гэхэд буруудахгүй, элч Паул, Дамаскийн зам дээр Эзэнтэй уулзахаасаа өмнө Саул байсан юм. Тэр Еврей эцэг эхтэй, Бенжамин овгийн хүн байсан ба эцэг эх нь түүнд Израилын анхны хаан, мөн л Бенжамин хүн Саул хааны нэрийг хайрлажээ.
Паул Изриальд биш харин Газар Дундын Тэнгисийн сор хотуудын нэг Тарсус, одоогийн Туркийн Мерсин аймагт мэндэлжээ. Тарсус хот тухайн үедээ Ромын харьяат Силисиагийн нийслэл байсан бөгөөд Паулын гэр бүл тэнд цагаачид, харь хүмүүс байж. Паулыг хүүхэд байхад эцэг эх нь Иерусалимд буцаж ирээд, улмаар эцэг нь Паулыг либерал маягийн үзэл санаатай, Христэд итгэгчдийн талаар төвийг сахисан байр суурийг баримталсан, Израилын нэрт багш Гамелилд шавь оруулсан байдаг. Харин Паул багшийнхаа энэ үзэл санааг хуваалцсангүй. Түүний хувьд Иудезм бол бүх зүйл, харин түүн рүү чичилсэн хэн боловч үхэх ёстой байв. Ер нь Паулын ер бусын халуун зүтгэл, зориулалт түүнд анхнаасаа байжээ. Хожим Христ Эзэнтэй уулзан, Түүний төлөөх Сайн Мэдээний үйлчлэгч болсон хойноо ч тэр “би амьдарвал Христийн төлөө л амьдарна. Харин үхвэл сайн л биз” гэсэн байдаг.
Тэр харгис хэрцгий, хүчирхийлэлд дуртайдаа Христэд итгэгчдийг мөр даган мөшгиж, чулуудаж явсан юм биш. Харин Иудезмийг хамгаалж, хадгалж үлдэхийн тулд хүн алахаас ч буцахгүй зориг зүрх гаргасан нь тэр. Христэд итгэгчид түүний хувьд Иудейн шашины мөхөл, сэхэлд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадахуйц бодит заналхийлэл байлаа.
Ингээд, ямар ч үнээр хамаагүй Иудейн шашинаа хамгаалж үлдэх аянд гарсан Саул, Израилын хилийн дөнгөж цаах нь Дамаскын ойролцоо дахин амилсан Назарын Христтэй уулзаж, Харь Үндэстнүүдэд сайн мэдээг хүргэх хаанчлалын даалгавраа хүлээн авдаг. Энд нэг сонирхолтой фактыг дурдмаар байна. Паул Эзэнтэй уулзаж, аврагдаад, дуудлагаа хүлээж авснаас хойш арван гурван жилийн дараа, сүмд анх удаа эш үзүүллэгээр түүний дуудлагыг баталж зарлах хүртэл ажлаа эхлээгүй юм.
Ингээд, ямар ч үнээр хамаагүй Иудейн шашинаа хамгаалж үлдэх аянд гарсан Саул, Израилын хилийн дөнгөж цаах нь Дамаскын ойролцоо дахин амилсан Назарын Христтэй уулзаж, Харь Үндэстнүүдэд сайн мэдээг хүргэх хаанчлалын даалгавраа хүлээн авдаг. Энд нэг сонирхолтой фактыг дурдмаар байна. Паул Эзэнтэй уулзаж, аврагдаад, дуудлагаа хүлээж авснаас хойш арван гурван жилийн дараа, сүмд анх удаа эш үзүүллэгээр түүний дуудлагыг баталж зарлах хүртэл ажлаа эхлээгүй юм.
Христийг хүлээн авсныхаа дараа Паул гурван жилийг Арабад өнгөрөөдөг. Энэ хугацаанд тэр асар гүн ойлголтууд, сүнслэг нууцууд, илчлэлтүүд болон мэдлэгүүдийг олж авсан бөгөөд Хуучин Гэрээг нэвт шувт мэддэг, Мессаиатай холбоотой амлалтуудыг гүн гүнзгий судалж байсан нь түүнд ийм далайцтай илчлэлтүүдийг хүлээн авах суурь болсон гэж судлаачид үздэг. Ийнхүү гурван жилийг өнгөрөөсний дараа Паул Иерусалмид ирсэн нь Христэд итгэгч нийгэм болон Иудейн шашины төлөөлөгчдийн хэн хэнд таатай байсангүй. Иудейн шашинтнуудад тэр урвагч хэмээн тооцогдов. Нөгөө талаас, хэдий тэр одоо Эзнийх болсон ч, Иерусалимын сүмийн олон гишүүдийн гэр бүл, найз нөхдийн үхэлд Паул шууд холбоотой байв. Тиймээс, Паул үнэхээр аврагдсан уу, эсвэл аврагдсан дүр эсгэж дунд орж байгаад бүгдийг нэг мөр дуусгах гэсэн үү? гэдгийг тааж хэлэхэд хэцүү байв. Харин Барнаб түүнийг турших зориг гаргаж, түүнтэй хамт аялалд гарчээ. Үүний дараа Паул Тарсусд буцаж, тэндээ арван жилийг өнгөрүүлдэг. Тэрний дараагаар Барнаб түүнийг сайн мэдээний ажилд туслуулахаар дуудаж, элч нар сая нэг түүний сайн мэдээ тараагчийн дуудлагыг хүлээн зөвшөөрснөөр тэр ажлаа эхэлдэг.
Бурхан Паулыг зүгээр нэг тохиолдлоор харь үндэстнүүдийн төлөө дуудаагүй аж. Тэр Тарсуё хотод төрж, өсөхдөө тухайн цаг үед, Газар Дундын Тэнгисийн ихэнх улсуудын нийтлэг хэл болох Грек хэлийг төгс эзэмшсэн аж. Хэрэв тэр Грек мэддэггүй байсан бол бусад элч нарын л адил Иерусалимд үлдэхээс өөр аргагүй. Тэд ямар мөнгөөрөө орчуулагч хөлсөлж чадахав. Мөн Паулын эцэг нь, Ромын харьяат Силисиагийн нийслэл Тарсус хотод амьдран суухдаа Ромын иргэншил олж авсан ба, Паул эцгийнхээ улмаас шууд Ромын иргэн болжээ. Тийм учраас, Иудейчүүд хэдий түүнийг барьж хорьсон ч тэр Ромын шүүхэд давж заалдах эрхтэй байсан нь түүнийг хэд хэдэн удаагийн үхэх ялаас аварсан юм. Паул үхэхдээ загалмай дээр цовдлуулалгүй, Ромын иргэний ёсоор цаазлуулан нас бардаг.
Христ итгэлийг дэлхий даяар тараах ажилд үзүүлсэн нөлөөгөөрөө Есүсийн Христийн дараа ордог хэмээн өнөө цагийн судлаачдын үздэг, Христийн элч, өөрийнх нь хэлдгээр Сайн Мэдээний хоригдол Паулын бичсэн захидлуудыг Эфесээр нээн, хамтдаа шимтэн судалцгаая.
- С. Мандухай
Библийн хичээлээ Монголчуудын Библи Судлал подкаст сувгаар хүлээн авч сонсоорой.