Welcome
Бидний Бурханы мөн чанар юу болох, ямар арга замаар хэрхэн ажилладаг, бидэнтэй яаж ярилцан, дагуулдгийг ойлгохгүйгээр Түүнтэй амьдарч, Түүнийг дагаж бас хайрлаж чадахгүй. Энэ бол Бурханыг таньж мэдэхийг бүхнээс чухалчлан, Түүнийг сонсохын тулд хамаг анхаарлаа төвлөрүүлэн, эрэн хайж буй хүн бүрийн нэгдсэн Библи судлалын цахим хуудас юм.
Бид сар болгон Библийн нэг номыг сонгон хичээллэж, тухайн номынхоо Мессеж Библийн Монгол орчуулгыг нийтэлж байх болно.
Хамтдаа Үгийн цэвэр амтыг амталж, Бурханы гүн ойлголт, нууцуудад нэвтэрцгээе!
Бүх анхаарлаа хандуулан, Үгийн мэдлэг, ойлголтыг эрэлхийлэх цаг иржээ!
Та Библиэ бүтэн уншиж үзсэн үү?
Энэ төслийн хүрээнд бид 2 жилийн хугацаанд Библийн бүх номыг хамтдаа уншиж, судлах болно.
Библи судлалдаа нэмэлтээр ашиглах зорилгоор бид Австралийн пастор, эрдэмтэн, зохиолч Еүжин Петерсонын Грек, Еврей хэлнээс орчин цагийн Англи хэл рүү хөрвүүлэн, хэвлэн гаргасан Мессеж Библийг Монгол хэл рүү албан ёсны эрхтэйгээр орчуулан, татаж авах боломжтой хувилбараар энэхүү цахим хуудсандаа нийтлэх болно. Мөн, улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн библийн номлогч, багш нартай Бичээсийн ном тус бүрээр хийсэн видео хичээлүүдийг Монгол орчуулгатайгаар та бүхэнд хүргэх юм.
Бид сар бүр Библийн нэг номыг сонгон хичээллэж, тухайн номынхоо Мессеж Библийн Монгол орчуулгыг нийтэлж байх болно.